Sunday, March 9, 2014

Оюу Толгой компанийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг өндрөөр үнэлэв


Монгол улс, Улаанбаатар хот - Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд Оюу Толгой компанид эрүүл ахуйн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн үр дүнтэй хангаж, үүнд олон улсын стандартыг хэрхэн мөрдөж буй талаарх туршлагыг нь судлах, уул уурхайн компаниудад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор энэ сарын 12-15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн уурхайд ажиллав.
Оюу Толгойд томилолтоор ажилласан Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг “Оюу Толгойн уурхайд томилолтоор ажилласан гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр Оюу Толгойн тогтолцоог судлах явдал мөн. Энэ нь хамгийн энгийнээс эхлээд бүхэл бүтэн томоохолн баяжуулах үйлдвэрт байж болох олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бий болгосон нь Монголдоо цорын ганц, цөөхөн аж ахуйн нэгжүүдийн нэг гэж бодож байна. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд яаж шийдэх вэ, Оюу Толгойн олон улсын стандартын энэ тогтолцоог яаж бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх вэ гэдэг дээр Оюу Толгой компани бидэнтэй хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэж хэлэв.
ХАХНХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Нарантуяа “Эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлын талаар гарсан хуулийн хэрэгжлилт Оюу Толгой компани дээр хэрхэн яаж хэрэгжиж байгаа талаар танилцаж байна. Бид үйлдвэр, ил уурхай дээр очиж үзлээ, мөн сургалтад сууж зааварчилгаа авлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажилагааг хуулийн дагуу маш сайн хэрэгжүүлж байгааг бодит байдал дээр харлаа. Манай яамны гол зорилго нь иргэдийг үйлдвэрлэлийн ослоос урьдчилсан сэрглийлэхэд ямар нөхцөл хангасан байх ёстойг бид үзэхийн тулд Оюу Толгойд ажилласандаа баяртай байна” гэв.
Хоёр яамны ажлын хэсгийнхэн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар Оюу Толгой компаниас хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажил, түүний үр дүнг өндрөөр үнэлж, уул уурхайн бусад компаниудад тэрхүү туршлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

No comments:

Post a Comment