Thursday, March 27, 2014

ШУТИС, УУИС-ийн “Хөгжлийн Ирээдүй” клуб “Хүчирхэг бяцхан зүрх” аянд нэгдэж хандивын хайрцаг аялууллаа

ШУТИС-ийн lV курсын оюутан Болдбаатар овогтой Мөнхтуяад зориулсан “Хүчирхэг бяцхан зүрхэнд” хандивын аянд ШУТИС, УУИС-ийн “Хөгжлийн Ирээдүй” клуб нэгдэн ШУТИС-ийн салбар сургуулиуд төдийгүй зарим худалдааны төвүүдээр хандивын хайрцаг аялуулах аянг долоо хоногын хугацаатай зохион байгуулав. Энэхүү аяны хүрээнд
·       3 сарын 17 – ШУТИС-ийн оюутны V байр
·       3 сарын 18 – Үйлдвэрлэлийн дизайн, технологийн сургууль
·       3 сарын 19 - Компьютерийн технологи, менежментийн сургууль
·       3 сарын 20 –Холбоо мэдээлэл, технологийн сургууль
·       3 сарын 21 – “Хүчит шонхор” худалдааны төв, “Нарантуул-2” худалдааны төв
·       3 сарын 24 – Механик инженерийн сургуулиудаар тус тус хайрцаг аяллуулж  тухайн өдөр Б.Мөнхтуяа зориулан өргөсөн хандивын мөнгийг гардуулж өгөв.
Хандивын мөнгөө тоолох мөч
Хандивын хайрцаг аялуулах ажлыг салбар сургуулиудын ОЗ болон ШУТИС-ийн Оюутны холбоо дэмжиж ажиллав. “Хүчирхэг бяцхан зүрхэнд” халуун сэтгэлээр туслан хандив өргөсөн хүмүүстээ баярлалаа

















Олон хүний сэтгэлийн өглөгийг ЭЗЭНД нь
 дамжуулж өгөв



  
Хүчирхэг бяцхан зүрх хандивын аянаар  "ХҮЧИТ ШОНХОР" худалдааны төвд очлоо
Хандив цуглуулах баг ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургууль дээр


САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
"Хөгжлийн ирээдүй" клуб



Sunday, March 9, 2014

Оюу Толгой компанийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг өндрөөр үнэлэв


Монгол улс, Улаанбаатар хот - Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд Оюу Толгой компанид эрүүл ахуйн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн үр дүнтэй хангаж, үүнд олон улсын стандартыг хэрхэн мөрдөж буй талаарх туршлагыг нь судлах, уул уурхайн компаниудад үлгэр жишээ үзүүлэх зорилгоор энэ сарын 12-15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн уурхайд ажиллав.
Оюу Толгойд томилолтоор ажилласан Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг “Оюу Толгойн уурхайд томилолтоор ажилласан гол зорилго нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр Оюу Толгойн тогтолцоог судлах явдал мөн. Энэ нь хамгийн энгийнээс эхлээд бүхэл бүтэн томоохолн баяжуулах үйлдвэрт байж болох олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бий болгосон нь Монголдоо цорын ганц, цөөхөн аж ахуйн нэгжүүдийн нэг гэж бодож байна. Энэ асуудлыг үндэсний хэмжээнд яаж шийдэх вэ, Оюу Толгойн олон улсын стандартын энэ тогтолцоог яаж бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх вэ гэдэг дээр Оюу Толгой компани бидэнтэй хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэж хэлэв.
ХАХНХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Б.Нарантуяа “Эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлын талаар гарсан хуулийн хэрэгжлилт Оюу Толгой компани дээр хэрхэн яаж хэрэгжиж байгаа талаар танилцаж байна. Бид үйлдвэр, ил уурхай дээр очиж үзлээ, мөн сургалтад сууж зааварчилгаа авлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажилагааг хуулийн дагуу маш сайн хэрэгжүүлж байгааг бодит байдал дээр харлаа. Манай яамны гол зорилго нь иргэдийг үйлдвэрлэлийн ослоос урьдчилсан сэрглийлэхэд ямар нөхцөл хангасан байх ёстойг бид үзэхийн тулд Оюу Толгойд ажилласандаа баяртай байна” гэв.
Хоёр яамны ажлын хэсгийнхэн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар Оюу Толгой компаниас хэрэгжүүлж буй бодлого, хийж буй ажил, түүний үр дүнг өндрөөр үнэлж, уул уурхайн бусад компаниудад тэрхүү туршлагыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Monday, February 24, 2014

“ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээ хурал болно

Их дээд сургуулийн эдийн засаг, менежментийн мэргэжлийн  оюутнуудын дунд зарласан, ШУТИС-ийноюутны эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан,  “Залуу судлаач - Ирээдүйн манлайлагч” сангийн нэрэмжит  “БИЗНЕС-ЗАХ ЗЭЭЛ-ХҮНИЙ ХӨГЖИЛ” сэдэвт  “ЭРДМИЙН ШУВУУ цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XII бага хурлын удирдамж
  1. Уралдааны зорилго
Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.
    2. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
      - Бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, практикийн  шинэ чиг хандлага,  арга хэлбэр, туршлага,  үр дүнгийн  асуудлыг  хөндсөн   байна.
      - Судалгаа нь эдийн засаг, менежментийн шинжлэх  ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байна.
      - Судалгаа, шинжилгээний  тодорхой аргачлалыг  хэрэглэсэн  байна.
      - Тооцооллыг орчин үеийн математик арга хэрэгсэл, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байна
      - “Төсөл” хэлбэртэй байж болохгүй. Хэрвээ төсөл бол төслийн судалгаанд  тулгуурласан  илтгэл хэлбэртэй байна.
        3. Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах  журам
          - Уралдааныг   2 үе шаттай, 2 салбар хуралдаантай зохион байгуулна.
          - Уралдаанд оролцох их дээд сургууль, оюутнууд  мэдүүлэгээ 2014 оны 3-р сарын 14-ны доторariunjargal_dulmaa@yahoo.com,   d.oyunchimeg@csms.edu.mn,  erdmiinshuvuu@gmail.com   электрон хаягаар бүртгүүлэх болон  холбоо барих хүмүүстэй холбогдоно.  Бүртгүүлэхдээ сургууль тус бүрээс зохион байгуулалтын зардал төлөх бөгөөд бэлнээр болон дансаар шилжүүлж болно. Дансаар шилжүүлсэн бол  төлбөрийн даалгаваараа авчирна.
          - 10-15 хуудас бүхий илтгэлийн материалыг MS Word программ дээр хийсэн байх ба цаасаар болон файлаар бэлтгэж ирүүлнэ. Ирүүлсэн илтгэлийн материалыг хамтран зохион байгуулагчийн http://www.erdmiinshuvuu.org сайт дээр байршуулан нээлттэй хэлэлцүүллэг хийнэ. Нээлттэй хэлэлцүүлэгийг 10 хоногийн хугацаанд  явуулна.
          -  Уралдаанд хамтарсан болон ганцаарчилсан байдлаар  оролцож болно.
            4. Салбар хуралдааны сэдвүүд:
              1. Эдийн засаг, санхүүгийн салбар хуралдаан  “Эдийн засаг - Үнэт цаасны зах зээл (онол, практик)
              2. Менежментийн салбар хуралдаан   “Бизнес –Хүний хөгжил (онол, практик)” сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулагдана.
                5. Шалгаруулах  хугацаа
                  -  Илтгэлийн материалыг MS Word программ дээр боловсруулсан  байх ба цаасаар болон файлаар 2014 оны 3-р сарын 21-ний Баасан гаргийг дуустал хугацаанд  хүлээн авна.  Материалаа ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн 411 тоот  өрөөнд биеэр авчирч өгөх эсвэл   erdmiinshuvuu@gmail.com электрон  хаяг руу илгээнэ.
                  - Тусгайлан байгуулагдсан комисс 1-р шатны шалгаруулалтыг 2014 оны 3-р сарын 31-ны Даваа гаригт хийнэ.
                  - 2-р шатанд хоёр салбар хуралдаан тус бүрээс 5 илтгэл, нийт 10 илтгэл шалгаруулах ба ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар эцсийн шалгаруулалт явагдана.
                  - Эцсийн шалгаруулалт  2014 оны 4-р сарын 7-ны  Даваа гаригийн 10.00 цагт  ШУТИС-ийн хичээлийн I  байрны хурлын танхимд  нээлттэй явагдана.
                    6. Эрдэм шинжилгээний бүтээлийг дүгнэх журам
                      - Ерөнхий шүүгчийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид, ивээн тэтгэгч нараас сонгоно.
                      - Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид томилно. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь сангийн үүсгэн байгуулагчид, санаачлагчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтдээс бүрэлдэнэ..
                      - Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмын тухай хэлэлцэнэ.  Шүүгчдийн хурал 2014.03.19 -ны өдөр ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн эрдмийн зөвлөлийн  өрөөнд болно.
                      - Илтгэлийн арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид танилцуулна. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдолыг хүлээн авах боломжгүй.
                      - Эрдэм шинжилгээний бүтээлийн эхний шалгаруулалтанд  шүүгчдийн өгсөн  онооны нийлбэр болон онлайн хэлэлцүүлэгийн үр дүнгээр байр эзлүүлэн салбар хуралдаан тус бүрээс эхний 5, нийт 10 бүтээлийг шалгаруулна.
                      -  2-р шатны  шалгаруулалтыг шүүгчдийн  өгсөн онооны нийлбэрээр дүгнэнэ.
                        7. Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
                          - Шинэлэг санаа, шийдэл
                          - Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт
                          - Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал
                          - Ашигласан, судалсан материал
                          - Гаргасан дүгнэлт  бодитой эсэх
                          - Эрдэм шинжилгээний илтгэл бичих  шаардлагийг хангасан байдал
                          - Илтгэх ур чадвар
                            8. Эрдэм шинжилгэний илтгэл бичихэд  тавигдах шаардлага
                              - ШУТИС-ийн  Эрдэм шинжилгээний илтгэл  бичих зааварын дагуу  боловсруулсан байна.
                              - Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага
                              1. Эрдэм шинжилгээний илтгэл  дараах хэсгvvдтэй байна.
                                       а.   Илтгэлийн  нэр
                                       б.   Илтгэлийн хураангуй
                                       в.   Тvлхvvр vг
                                       г.   Илтгэлийн оршил
                                       д.   Илтгэлийн vндсэн хэсэг
                                       е.   Дvгнэлт
                                       ё..   Ишлэл татсан ном, зохиолын нэрс
                              2. Илтгэл нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна.
                              3. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж  “Times New Roman”- фонд  дээр 12 pt vсгийн өндрийг сонгон бичнэ.
                              4. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  баруун талаас 2,5 см; зvvн талаас 3,0 см зайг vлдээж бичнэ. Өгvvллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй.
                              5. Зvйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрvvд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
                              6. Илтгэлийн хураангуйг 15 мөр, 300 vгэнд багтааж бичнэ.
                              7. Илтгэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
                              8. Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
                              9. Фото зураг, зураг, хvснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн vсэгний өндөртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй.
                              10. Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба  өгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
                              1. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын   журмын талаарhttp://www.must.edu.mn/beta3/menu383   хаягаас үзэж болно.
                                5. Шагнал, урамшуулал
                                  Уралдаан нь 2 салбар хуралдаантай явагдах бөгөөд салбар хуралдаан тус бүрээс эхний 5 илтгэлийг 2-р шатанд шалгаруулна.
                                   Уралдааны 2-р шатанд оюутнуудын цуглуулсан нийт оноогоор байр эзлүүлж шагнаж урамшуулна.
                                  -          Тэргүүн байр - нэг,  800,000 төгрөг, цом, диплом
                                  -          Дэд байр - хоёр,  Тус бүр 300,000 төгрөг, диплом
                                  -          Гутгаар байр -  хоёр, Тус бүр 200,000, диплом
                                  -          Шагналт байр – тав,   Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
                                  Уралдааны 2-р шатанд оюутнаа байр  эзэллүүлсэн  багшийг шагнаж урамшуулна.
                                  -          Тэргүүн байр - 1    150,000 төгрөг, батламж
                                  -          Дэд байр -        2    Тус бүр 100,000 төгрөг, батламж
                                  -          Гутгаар байр -  2   Тус бүр 50,000, батламж
                                  1. Ивээн тэтгэгчдэд нэрээ дэвшүүлээд байгаа байгууллагууд:
                                  Ерөнхий ивээн тэтгэгчид:
                                  -  “MIH” группын “Залуу судлаач” сан
                                  -  “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”
                                  Ивээн тэтгэгчид:
                                  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд:
                                  -  Компьютерийн Техник  Менежментийн Сургууль    /КтМС/
                                  -  Үйлдвэрлэлийн Технологи  Дизайны Сургууль   /ҮТДС/
                                  -  Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль    /МХТС/
                                  -  Механик Инженерийн Сургууль /МИС/
                                  -  Эрчим Хүчний Инженерийн Сургууль /ЭХИС/
                                  -  Хүнсний Инженер  Био Технологийн Сургууль /ХИБС/
                                  -  Барилгын Инженерийн Сургууль /БИС/
                                  -  Уул уурхайн инженерийн сургууль /УУИС/
                                  -  Нийгмийн технологийн сургууль /НТС/
                                  -  Дарханы технологийн сургууль
                                  -  Орхоны технологийн сургууль
                                  -  Сүхбаатарын техногийн сургууль
                                  Бусад оролцогч  сургуулиуд
                                  -  МУИС-ийн Эдийн засгийн сургууль
                                  -  Санхүү эдийн засгийн дээд сургууль
                                  -  “Мандах бүртгэл” дээд сургууль
                                  -  Бусад сургуулиуд
                                  1. Уралдааныг зохион байгуулах комисс
                                            -  ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн  Сургууль,    
                                                Менежментийн  салбар
                                            -    “Залуу судлаач -Ирээдүйн манлайлагч”сан
                                            Холбоо барих хүмүүс, утас:
                                  ШУТИС, Комьютерийн Техник Менежментийн Сургууль,  Менежментийн профессорын баг, 411 тоот өрөө, Багш  Д.Ариунжаргал,   Д.Оюунчимэг
                                  Утас:  976-11-453380
                                             99880194 /Д.Ариунжаргал/,  99178433/Д.Оюунчимэг/
                                  Факс:  976-11-458151
                                  Мэдээллийг  www.MUST.edu.mn,   www.csms.edu.mn,  www.erdmiinshuvuu.org   хаягуудаас үзэж болно.